Мэдээ

Дуучин A Cool: Юунаас ч бүү ай! үргэлж чамайгаа дэмжиж түших болноо!

Би үргэлж чамаараа гоёж чинийхээ ухаанд уяардаг шүү! Хатан ухаан шингэсэн хүүгийн минь ээж хайрт Чамдаа хайргүй байхын аргагүй ээ! Чи минь хамгийн шилдэг шүү юу ч болсон чинийхээ ард бат зогсох хайр чинь БИ байна! Юунаас ч бүү ай! үргэлж чамайгаа дэмжиж түших болноо! Хамтдаа бүхнийг бүтээнэ хамтдаа насан турш амьдарнаа хайрт минь

Миний зорилго бол их тодорхой. Олны таашаалд нийцсэн олон сайхан уран бүтээл хийж ард түмэндээ хүргэх нь миний хамгийн эхний зорилго гэж хэлж болно. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана ч гэдэг шүү дээ.

Өнөөдөр би машин авна гэсэн бол авсныхаа дараа дахиад өөр зүйл хүсдэг. Ихэнхдээ хүмүүс үүнийг шунал гэдгээр тайлбарладаг боловч бас нэг талаараа хүний хүрэх ёстой өндөрлөгт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би ойлгодог. Тийм учраас миний хамгийн эхний зорилго бол эх орондоо алдартай дуучин болох, түүний дараа

Азийн түвшинд гарах, цаашлаад дэлхийд танигдсан дуучин болно гэсэн том зорилгыг өөртөө тавиад ажиллаж байна даа. Яагаад болохгүй гэж? Манайхан өөрсдийнхөө нөөц боломжийг ихэнхдээ үгүйсгэдэг. Дэлхийд олон мянган авъяаслаг хүн байхад чи яаж од болдог юм бэ гэдэг.

Дуучин A cool зүрхэндээ байгаа бүхнээ уудална

Хүн хэрвээ өөрөө чин сэтгэлээсээ хүсээд тууштай хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт би итгэдэг. Цаашдаа мэдээж  боловсролдоо түлхүү анхаарна гэж бодож байгаа. За тэгээд амьдралд юу эс мундах вэ дээ. Би залуу хүн учраас нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлагыг ухамсарлаад, зөв амьдарч, хийж бүтээсэн зүйлтэй амьдарна гэж бодож явдаг.-

Дуучин А Cool реппер Gee-д эр хүн шиг нударгаараа үзье гэв

Чи жин нэмээд байна шүү, хувцаслалт талаасаа үүн дээр алдсан байна гэдэг ч юм уу надад шууд хандаж хэлсэн шүүмжлэлийг би хүлээж  авдаг. Түүнээс намайг хэн гэдгийг ч сайн мэдэхгүй байж атаархсан ч юм уу, үнэхээр дургүй ч юм уу тодорхойгүй, муулсан өнгө аясаар шүүмжилж байгааг огт ойлгодоггүй. Тэгж бичиж суудаг ямар их зав бэ? Харин тэрнийхээ оронд өөр зүйл тухайлбал өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарвал өөрсдөд нь хэрэгтэй шүү дээ. Хүн ер нь магтаал зэмлэлийг зэрэг дааж явах хэрэгтэй гэж боддог. Харин зэмлэл, шүүмжлэлийг дахиад үүн дээр дахин битгий алдаасай гэсэн үүднээс өгсөн зөвлөгөө гэж ойлгодог. 

 Дуунуудынхаа ихэнх хувийг буюу 70 орчим хувийг нь өөрөө зохиож байгаа. “New star studio”-ийн Н.Гантөр ах, хөгжмийн зохиолч Нямаа, Гэрэлт-Од болон “Guys”-ийн Төгсөө ахаас олон сайхан  дуунууд  авч дуулан, хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл олон авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа.

Related Articles

Back to top button