Мэдээ

ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: ШИНЭ ХУВЦАС ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ ,БУСДЫН ХЭЛДГЭЭР ҮГЭЭГҮЙ ЯДУУ Л ӨССӨНДӨӨ

Жүжигчин Б.НАВЧАА: Шинэ хувцас өмсөж үзээгүй ,бусдын хэлдгээр үгээгүй ядyy л өссөндөө. Анх 8-р ангидаа анхны шинэ гутлаа өмсөж байлаа
Гал цогтой чавдарлаг жүжигчин гэгддэг Навчаагийн хэвлэлд өгсөн ярилцлаганаас хүргэе. – Бага насныхаа талаар дэлгэрэнгүй уншигчиддаа танилцуулаач? Миний бага нас 2 гэрийн дунд л өнгөрсөн. Аав маань их архи уудаг байсан.

Ээж маань ч өөр хүнтэй сууж би авга эгчийндээ амьдарах болсон. Амьдралын хувьд их бололцоогүй байлаа .Шинэ хувцас өмсөж үзээгүй ,бусдын хэлдгээр үгээгүй ядуу л өссөндөө. Анх 8-р ангидаа анхны шинэ гутлаа өмсөж байлаа.

Хожуу ч гэсэн аав маань одоо дусал ч архи уухаа больсон одоо аавтайгаа охинтойгоо 3-уулаа амьдарч байна.Эмээгээ маш их санадаг.Их сайн хүн байсан их өндөр насалсандаа.Эмээ маань намайг миний охин жарганаа жаргана гэж хэлдэг байсан.

Энэ бүх зовлонг дуусгаад миний охин жарганаа гэдэг байсан. Ямарваа нэгэн ажил үйл бүтээхдээ эмээдээ л их залбирдаг даа. Амьдралынхаа хамгийн жаргалтай үеийг дурсаач гэвэл та аль үеэ дурсах вэ?

Ер нь хүн бол аливаа нэг зовлонг мартчихдаг юм байна лээ. Эргээд бодоод тухайн үедээ зовж байна хэмээн уйлж байсан нулимс минь хүртэл зовлонгийнх биш байсан юм шиг одоо санагддаг. Хойд эцэг гар хүрнэ,уухаараа ойлгохгүй нөхөр гар хүрнэ ингээд л уйлаад л их л зовж байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бодоход жаргал зовлон ээлжилдэг байж дээ. Эх болсон тэр үе минь үнэхээр нандин мөч байсан. Эмэгтэй хүн ээж болоод бүх хорвоо дэлхийг ойлгодог ухаардаг юм шиг санагдсан.

– Та ер нь хүнд баярлаж талархсанаа байнга илэрхийлж чаддаг уу?,Одоо хүртэл маш их баярладаг мөртлөө “Баярлалаа” гэж хэл амжаагүй хүн байгаа уу? Хүний амьдрал эрээнтэй бараантай,миний бага нас хэцүүхэн өнгөрсөн.Аав ээж 2 маань 2 тусдаа байдаг байсан. Намайг хүн болгосон хүн бол манай аавын эгч нь. Би тэр эгчийгээ “ээжээ” гэж дууддаг.Тэр хүн байгаагүй бол тэр эгчийн маань охин байгаагүй бол өнөөдөр Навчаа гэдэг жүжигчин байхгүй байсан. Анх намайг эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-д оруулж байсан.
Энэ эгчдээ үнэхээр их баярлаж явдаг “ээжээ” хэмээн хүндэлдэг.

Related Articles

Back to top button