Мэдээ

Авьяаслаг монголчууд шоуны орлцогч Малчин бүсгүй Б.Тунгалагтамир:Би аугаа хирнээ энгийн мөрөөдөлтэй хүн. Хэдэн хүүхдээ төлөв түвшин, зөв, эрүүл саруул хүн болгох л мөрөөдөл минь

“Авьяаслаг монголчууд” шоуны онцгой оролцогчдын нэг. Зургаан хүүхэдтэй, багыгаа халуурахаар нь далимдуулаад нэвтрүүлэгт орох гээд  гараад ирсэн хэмээн тайзан тасхийтэл инээж зогссон Б.Тунгалагтамир  MN25 сувгийн “Нэг удаа” нэвтрүүлэгт уригдаж Өвөрмонгол, Солонгост “нэг удаа” аялсан азтай малчин бүсгүй.

-Сайхан өвөлжиж байна уу? Отор нүүдлээр явна уу, Өндөрширээтдээ байна уу, танайх?   Сайхаан, сайхан уу. Энэ жил дулаахан бас цастай өнтэй сайхан өвөл болохоор отор нүүдлээр явсангүй. Өндөрширээтдээ өвөлжиж байна.

 Бид хоёр Эрдэнэбатын үе дамжсан, ээжээс нь дээш хоёр үеэрээ амьдарч ирсэн өвөлжөөг  өвлөж авсан.  Ноднин цаг ширүүхэн, бүр Орхонтуул руу оторлоод ирсэн. Энэ жил ёстой сайхан байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунаас хойш таны  амьдралд ямар өөрчлөлт гарав? Хамгийн түрүүнд хэлэхэд, жилийн зайтай хоёр хүүхэд төрүүлсэн. Таван охин,  гурван банди, найман хүүхэдтэй боллоо.  25 суваг телевизийнхээ “Нэг удаа” нэвтрүүлэгт уригдаж  “Өвөрмонголд нэг удаа”,

“Солонгост нэг удаа” гээд хоёр дугаарт оролцлоо. Тодорхой хэмжээнд  хүмүүс таньдаг болчхож. Энд тэнд явахад хүндэлж хүлээж авна, өөчилж гоочилж харах нь ч бий.  Аливаа зүйл сайн, муу хоёр талтай юм даа. Энд тэндхийн арга хэмжээ, хурим найранд дуулна.  Сум аймгийнхаа арга хэмжээнд тогтмол оролцоно. Өөрийн гэсэн уран бүтээл хийгээгүй. Коверлож дуулаад л яваа.

Шоуны тайзан дээрээс “Эрдэнэбат уурлаад явуулах шинжгүй” гэдэг үгийг үзэгчид маш гоё хүлээж авсан. Одоо танай хүн явуулахдаа хэр байна? Дажгүй болчихсон ш тээ.  Ирэх унаагаа яриарай, маргааш гэхэд ирээрэй гэдэг нь засарсан шүү.  Би ч бас явсан нохой яс зууна гэгчээр амьдралдаа багахан хэмжээний дэм болно. Үр хүүхдүүд минь том болчихсон, багуудаа харчихна .

 Том  охин маань одоо 21 настай, бага нь хоёр настай. “Өвөрмонголд нэг удаа” нэвтрүүлэгт явахад жаахан дургүйдуу, яг мал төллөж байсан үе. Би гялс хаваржаандаа бууж товхинуулж өгөөд явлаа. Ванчиндорж маань зөрж ирээд Эрдэнэбатад зугаатай аятайхан байсан байх. “Солонгост нэг удаа”-д явахад бол дэмжсэн. Хорь гаруй жил ханиллаа, хэзээ, хаана, яасхийж хэлэх үү гэдгээ мэддэг болчихсон.

Эрдэнэбат ч миний хөгшин биедээ гамтай, өөрийгөө хайрлаж яваад ирээрэй гээд. Би долоон сартай жирэмсэн явсан.Хүмүүс нэг их анзаараагүй, өөрөө мяраалаг хүн болохоор. Алтай захирлыг санал тавихаар  нь зүтгэчихсэн.  Нэгдүгээрт, Солонгосыг үзмээр байсан, хоёрдугаарт 25-ынхантайгаа ах дүүс шиг ижилдсан учраас сайхан санагдсан. Хүмүүс мөнгө олох гэж явдаг бол би үрэх гэж явсан. Нэвтрүүлгийн зүгээс надад 30 сая төгрөг надад төсөвлөсөн. Би тэр мөнгийг өөртөө л зарцуулж, өөрийгөө гоё сайхан, аз жаргалтай байлгах учиртай. Нөгөө хэд намайг давхраа хийлгээч, гоо сайханд орооч гээл л. Гэтэл би зургаан хүүхэдтэй ээж болохоор хэдий хүнийх ч гэсэн мөнгийг балан салан үрэхгүй, маш  ариг гамтай хандсан. Адал явдалтай сайхан яваад ирсэн. Энд тэнд хар бор ажил хийж байгаа монголчууд дээрээ тэр ажлыг хийж үзнэ. Далайн шуурганаар завиар аялаад. Мартагдахгүй дурсамжийг бүтээсэн. Дараа нь “Японд нэг удаа”-д санал тавьсан ч бага маань жаахан байсан болохоор орхиж явж зүрхлээгүй.   

-25 телевизээс өөр хамтран ажиллах санал авч байв уу? “Эрдэнэт” хивс компаниас нэг холбогдсон. Малчдын хониндоо лак, будгаар тэмдэг тавьснаас болж үйлдвэрт хэр их хаягдал гардгийг харуулах, уриалах ажил байсан юм. Би тэр үед яагаад ч билээ оролцож чадаагүй. Танд манайх монгол гэрийн хивсэн хөшиг өгнө гээд “хөөрхөн” ярьж байсан. Сүүлд хэдхэн хоногийн өмнө манай нэг найз нүүрний маск өгөөд 3, 4 удаа тавьсан үнэхээр гоё болж байна. Тэгээд өөрөө нэг хайрцагийг аваад сэтгэгдлээ явуулаарай гэхээр ямар болсноо хэллээ. Тэднийх цаашид хамтран ажиллана гэсэн. Beauty kei гээд маск байгаа.

Таны мөрөөдөл юу вэ? Би аугаа хирнээ энгийн мөрөөдөлтэй хүн.  Хэдэн хүүхдээ төлөв түвшин, зөв, эрүүл саруул хүн болгох гээд  зорьж явна. Тэгээд Эрдэнэбаттайгаа элэг бүтэн, хэдэн малаа чанартай шиг өсгөөд  явж байвал болох нь тэр.  Өөр юм бодож мөрөөдөж явсангүй. Миний хань Базарваанийн Эрдэнэбат   багадаа өнчирч эмээ дээрээ өссөн. Ухаалаг, түшигтай сайхан хүн. Архи, тамхи огт хэрэглэхгүй.  Би бас эмээ дээрээ өссөн.

Related Articles

Back to top button