Мэдээ

Миний бичлэгийг цацаж, түмний нүдний булай болголоо.Намайг ийм явааг хэн ч мэдэхгүй.Би үнэхээр ичиж байна.

Харьяа яамны сайд, дарга нар Улаанбаатарын утаа ихэссэн нь юунаас болсон, гол шалтгааныг олохын тулд гэр хорооллоор явсан. Ингэхдээ жирийн нэгэн айл руу гэнэт дайрч орон “Ороолт түллээ. Яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна” гэсэн.

Үүнийгээ шууд дамжуулан, тухайн иргэний царайг ил гаргасныг олон нийт ихэд шүүмжилж байгаа билээ. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсныг хуульчид, мэргэжлийн хүмүүс онцолж буй. Үүний улмаас тухайн айлын эзэн сэтгэлээр унаж, хүнд байдалд оржээ. Бид түүний төрсөн эгч В.Туяацэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Бичлэг:

-Тэгсэн. Бид гомдолтой байна. Дүү минь дасгалжуулагч хүн, олон шавьтай. Өмнө нь хүнд зодуулж байсан. “Миний бичлэгийг цацаж, түмний нүдний булай болголоо. Энэ бичлэгийг миний эхнэр, хүүхэд, шавь нар, найз нөхөд үзэж байгаа. Би үнэхээр ичиж байна. Намайг ийм явааг хэн ч мэдэхгүй” гээд сэтгэлээр унасан.

Дүүгийн минь гэрт дайрч орон, бичлэгийг нь зөвшөөрөлгүй цацаж, эрхэнд нь халдсанд гомдолтой байна. За, гаргадаг юм гэхэд нүүрийг нь бүрсийлгэж болно шүү дээ. “Гал асахгүй байхаар нь ороолтоороо ноцоосон” гээд тайлбарлаад байхад л заавал буруутан болгох гэж байгаа юм шиг “Яагаад ороолт түлсэн юм бэ. Танайхаас хар утаа гарч байна” гээд буруутгасан.

Н.Тавинбэх сайд, дүүргээс явсан мэргэжилтэн “Та нар энд хүн загнах гэж ирээгүй. Түлшний чанарыг шалгах гэж яваа” гэж хэлсэн. Тэр үгийг нь сонссон эсэхийг мэдэхгүй.

Арай ч дээ. Нөхөр, дүү хоёр минь сэтгэлээр унаад орилчихсон. Би дунд нь яах учраа олохгүй сууна. Тайвшруулах учраа олохгүй, хүнд байдалд орлоо. Хүн ядуу зүдүү, муу явж болно. Тэрийг нь заавал гаргаж, олны өмнө эвгүй байдалд оруулах ямар хэрэг байна вэ.

Тухайн үед мэдээлэл авсан хүмүүс бидэнтэй эргэж холбогдсон. Дүү минь “Би хэнтэй ч уулзмааргүй байна. Намайг дахиад сошиалд тавиад, олны элэг доог болгочихвол яах юм бэ” гээд дургүйцсэн.
-Мэдээлэл авсан хэвлэл эргэж холбогдсон гэсэн үг үү?

-Тэгсэн. “Танайд тусламж өгье” гэсэн. Тэгэхээр нь “Гэртээ ирүүлэхгүй, дүүтэйгээ уулзуулахгүй. Хэрвээ тусламж өгмөөр байвал хороон дээр ирээд уулз” гэсэн. Тэгээд сая ирэхээр нь уулзлаа. Тэр сэтгүүлч нь өөрийгөө зөвтгөх гээд дайраад байна лээ. “Та нар манайд ор гэж зөвшөөрөөд оруулсан” гээд хэлчихсэн гэсэн. Би зөвшөөрөөгүй.

Related Articles

Back to top button