Мэдээ

Саяхан амиа алдсан албан хаагчийн эхнэр Одгэрэл гэрээслэл бичиж үлдээн, ханийнхаа хажууд оршуулахыг хүсэн….

Энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч сэрэмжлүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан.

Тус албан хаагчийн эхнэр Ж.Одгэрэл түүнээс хойш өдийг хүртэл цахим орчинд ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэрээр анх дарга нь албан бус ажилд явуулснаас уг харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй тиймээс нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэж, хэргийг үнэн зөвөөр шийдхийг шаардаж суулт зарлаж эхэлсэн билээ.

Түүнээс хойш маш олон үйл явдлууд өрнөж явсаар маш олон хүний дэмжлэгийг авч бас нөгөө талаас олон хүний дургүйцлийг хүргэсээр өдийг хүрлээ.

Тэгвэл тэрээр саяхан өөрийн цахим хуудастаа амиа хорлоно гэсэн утгатай постыг нийтэлсэн юм.

Энэ пост оруулсанаас нь хойш олон хүн түүнийг амьд мэнд байгаасай гэж залбирч сайн мэдээ сонсохыг хүлээж суусан байхаа. Тэгвэл тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа дараах постыг оруулжээ.

Тэрбээр “Хүний амь насыг мөнгөөр худалдаж авч үл болно. Миний өнгөрсөн болоод одоогийн хувийн амьдрал маань энэ хэрэгт огт хамаагүй. Миний хүссэн зорьсон бүхэн бүтсэн. ОБЕГ уучилал гуйж, хэрэгт холбогдсон дарга нартаа хариуцлага тооцож ажилаас нь халсан.

Цагдаа, прокурор тэднийг шүүхэд яллагдагчаар татсан. Та бүхний ч бас хүссэн бүхэн бүтэх болтугай. Бүх хүмүүсийн дээрээс аз жаргал цасан ширхэг мэт будраг. С.Амарсайхан сайд, Онцгой, Ца гдаа, Про кур ор, Ш үүх, Шү үх эмнэлэг, Амгалан амаржих, 103, Гэр бүл, Найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа.” хэмээжээ.

Related Articles

Back to top button