Мэдээ

Жүжигчин Д.Бямбацогт: Төрийн төмөр шагналыг үнэндээ авахыг хүсэхгүй байнаа. Харин миний бүтээлийг л ҮЗЭЭРЭЙ

Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогт түүнийг хайрлаж хүндэлж явдаг түмэн олон их билээ.

Тэрээр ойрын өдрүүдэд шагналын хур буусан сайхан баяр үргэлжилж байна. Тэгвэл төрийн одон медалиар шагнуулаагүй ч ард түмний хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Д.Бямбацогт буюу “Ноён солиот” өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Жүжигчин Д.Бямбацогт: “Хэд хэдэн сайхан дүү нар минь намайг алдар цол авах ёстой хүн, яагаад өгөхгүй удаад байгаа тухай постолж сошиалд давалгаа үүсгэхийг уриалж надруу таг хийжээ.

Дүү нарын сэтгэлд талархлаа. Ах нь гэвч шагнал цол гуншингийн төлөө бүтээл хийдэггүй гэдгийг залуус та нар минь зөв ойлгож өөрсдөө ч тийм байхыг хичээгээрэ

Уран бүтээлч хүнд шагналын томыг төр биш түмэн олон өгдөг байх учиртай. Тэгээд ч соц үе одоо үе хоёр гэдэг чинь тэнгэр газар шиг тэс өөр Галсан мээрингийн авгай болсон шүү дээ дүү нар минь. Голсондоо ч биш тэр төрийн төмөр шагналыг үнэндээ авахыг хүсэхгүй байноо ах нь. 

Related Articles

Back to top button