Мэдээ

Хойд аав нь аймар зоддог хүү манай байранд байлаа. Аав хойд ааваас нь өмөөрч энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8хүүхэдтэй ч 8 9-н ялгаа юу байхав гэдэгсэн.

Хойд аав нь аймар зоддог хүү манай байранд байлаа. Аав хойд ааваас нь өмөөрч энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8хүүхэдтэй ч 8 9-н ялгаа юу байхав гэдэгсэн.

Намайг жаахан байхад манай байранд хойд аавтай ганц хүүхэдтэй айл байсан юм.Хойд аав нь жолооч тээвэрт их явна. Тэр хоорондуур ээж нь янз бүрийн хүн авчирна. Тэгэх болгондоо хүүгээ хөөгөөд зодоод гаргана. Олон өдөр орцонд хоносондоо.

Г.Балам: 22 хүүхэд төрүүлж төрд цаг наргүй зүтгэхдээ өвдөж, ядарч явсангүй

Сүүлдээ манайд хонодог болсон. Хүүхэддээ хоол унд өгөхгүй манайд ирж юм иддэг байсан юм. Хойд аав нь аймар зодно. 12 13 настай хүүгээ гадаа үеийн охид хүүхдүүдийн хажууд өмдийг нь шувтлаад л балбана. Албаар тэгэж байгаа юм. Манай аав хойд ааваас нь өмөөрч 2 ч зодолдсон санагддаг юм.

Энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8-ын хүүхэдтэй ч 8 9-ийн ялгаа юу байхав гэдэгсэн. Сүүлдээ аав ээж 2 нь архинд ороод байраа зараад хаашаа ч юм нүүгээд алга болсон. Бид ч яаж байгаа бол гэж их санаа зовдог байж билээ.

Удалгүй 16-тай залуу манайд ирээд ээж нь бурхан болсон хойд аав нь гэрээс нь хөөгөөд асрахад 2 жил болж байна. Хамаатан садны хүн байвал сургуулийн удирдлага уулзая гээд байна. Та очоод уулзаад өгөөч гээд ээж очиж уулзаж байсан санагдана.

Ш.Жавхлан: “Сайн аав” кинонд тоглож байхдаа аавыгаа их бодсон

Тэгээд сураг алдарсан даа. 30-аад жилийн дараа бид ээжийнхээ 80 насны ойг нэг том зочид буудлын ресторанд тэмдэглэж байсан чинь 1 залуу маш том баглаа цэцэг бариад орж ирсэн чинь мань хашир ажлаасаа гарах гэж яваад биднийг хараад ороод ирсэн. Тэр буудлын эзэн нь юм байнa лээ.

Гадаадад олон жил сураад тэндээ амьдарч байгаад ирсэн гэнээ. Бага насныхаа амьдралыг ярьж зөндөө л уйлсан. Ямар гоё юм бэ? Би энэ нулимсыг ямар олон жил дотроо байлгав аа гээл байнa лээ. Хүний амьдрал сонин юм даа эргэх хорвоо гэж хүн болгонд боломж байдаг. Хүн хичээвэл юунд ч хүрч болдогийн жишээ юм уу даа. Ах дүү хамаатан садан байхгүй ч ийм амжилтанд хүрэхийн тулд олон даваа давсан байхдаа. Чиний амьдрал зөвхөн чиний л гарт байдаг юм байна. #copy

Related Articles

Back to top button