Мэдээ

Жүжигчин О.Амгаланбаатар СТА цол тэмдэгээ Соёлын яамныханд буцааж өглөө

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар Соёлын яамныханд СТА цол тэмдэгээ аваачиж өгнө гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр одоогоос зургаахан хоногийн өмнө Хиртээгүй сарнай гэх гол дүр бүтээсэн киноныхоо нээлтийн

үеэр энэхүү цол тэмдгийг авч байсан билээ. Тухайн үед эл шагналыг хүртэхдээ “шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа” хэмээн цахим хуудаснаа сэтгэл хөдлөлөө нийтэлж байв.

Гэтэл тэрхүү сэтгэл хөдлөлийн постноос үүдэж Соёлын яамнаас түүн рүү залгаж “Дэд сайд өөрийн чинь постыг харсан байна. Ичиж байгаа бол эргүүлээд

авчихаж болно” хэмээн залгаж зандарсан гэв. Иймд СТА цол тэмдэгээ аваачиж өгөх шийдвэр гаргаснаа цахим хуудаснаа нийтэлсэн аж.

Related Articles

Back to top button