Мэдээ

Хүний нутагт галаас хүний амь аварсан Ундармаа: “Би ямар ч гарсан яахав ээ, төрийн далбааг маань төрийн дуулалтай минь хамт сайн гаргаад өгөөрэй” гэж гуйсан

Хүний нутагт галаас эрдэнэт хүний амийг аварсан З.Ундармаа: ярилцлага авсан телевизийнхэнд “Би ямар ч гарсан яахав ээ, төрийн далбааг маань төрийн дуулалтай минь хамт сайн гаргаад өгөөрэй” гэж гуйсан

Монгол бүсгүй Солонгост хүний амь авраад гал команд, цагдаагийнхныг ирэхэд нуугдчихсан байж. Өмнөд Солонгосын Гуанжу хотод ээжтэйгээ хоёулаа амьдардаг бүсгүй дээд айлд нь гал гарахыг мэдээд эр зориг гаргаж, эрдэнэт хүний амь аварчээ.

Энэ эрэлхэг зоригтой бүсгүйг Зундуйхүү овогтой Ундармаа гэдэг. Байранд нь утаа униар болж гал гарсныг мэдсэн даруйдаа цонхоороо хартал нэг залуу тагтан дээрээ нохойтойгоо хоёулаа яахаа мэдэхээ байсан бололтой тусламж эрсэн шинжтэй байжээ. Бүсгүй байрныхаа бусад айлуудаас тусламж хүсэхээр баахан хаалга нүдэж гүйсэн ч хүнгүй байсан уу яасан, нэг нь ч тайлж өгөөгүй учир ганцаараа дээвэр рүү гүйн гарчээ.

Дээврээс олс унжуулж татаж аварья гэж бодож байсан ч дээвэр дээрээс олс олсонгүй, олс олдсон ч татаж авах боломжгүй байж. Тэгэхээр нь хаалгыг нь мөрлөөд хүчтэй түлхтэл хаалга онгойж өөдөөс нь битүү гал, утаа угтаж. Доод давхраас ээжээрээ савнуудад ус дүүргүүлээд зөөж гүйж цацсаар галыг унтрааж залуу нохой хоёрын амийг аварчээ.

Гадаа гал команд ирсэн бололтой цагдаа, галын машин ирэх чимээнээр бүсгүй хууль бусаар оршин суудаг учир гэртээ ороод нуугдчихаад гарч очоогүй гэнэ. Харин амийг нь аварсан залуу ТВ-хэнд хандаж бүсгүйгээс Солонгосын телевиз эрэлхэг үйлийнх нь талаар мэдээ бэлтгэж ярилцлага авчээ.

Хамгийн хайрламаар нь ирж ярилцлага авсан телевизийнхэнд “Би ямар ч гарсан яахав ээ, төрийн далбааг маань төрийн дуулалтай минь хамт сайн гаргаад өгөөрэй” гэж гуйсан байх юм. Бүсгүй “Маш хүнд байдалд орсон хүнийг хараад манай Монголчууд хараагүй юм шиг зүгээр өнгөрч чадахгүй байх” би хийх ёстой зүйлээ л хийсэн гэж даруухан нь аргагүй ярьсан гэнэ

Related Articles

Back to top button