Мэдээ

Хэнтий: 15 настай сурагч О гэгч сургуулийн ариун цэврийн өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор хаяад зугтжээ

Д.ОЮУНГЭРЭЛ: Цонхоор унасан нярайн биеийн байдал хүнд байн Хэнтий аймгийн хоёрдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч О сургууль дээрээ амаржиж, хүүхдээ цонхоор унагаасан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал аравдугаар сарын 19-ны буюу өчигдрийн 16 30 минутын орчимд цагдаагийн байгууллагад Хүн амаржиж цонхоор хүүхдээ хаясан байна гэснэ дуудлага иржээ.

Дуудлагын дагуу очиход Хэрлэн сумын 2-р суургуулийн сурагч 15 настай О гэгч тус сургуулийн ариун цэврийн өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор хаяад зугтжээ.

Нярай болон эхийн биеийн байдал ямар байгаа талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Манай эмнэлэгт энэ тухай дуудлага ирсэн нь үнэн. Чухам хэдэн давхрын цонхноос унасан эсэхийг нь мэдэхгүй.

Бид дуудлагын дагуу ажиллаж, анхан болон шаардлагатай тусламж үзүүлж, эх, хүүхдийг эмнэлэгт авчирсан байгаа. Хүүгийн биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эхийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхэд бүрэн бойжсон байсан” гэв.

Related Articles

Back to top button